© ALDAA.MN 2011-2022
9-р сарын 29, Пүрэв
Улаанбаатар хот

Төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орж, хүйтэрнэ

Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд:

Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орж, хүйтэрч, нутгийн зүүн хагаст салхи шуургатай байхыг анхааруулж байна.

2022 оны 09-р сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, хур тунадас орно. Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 8-13 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 18-23 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 10-12 градус дулаан.

БАГАНУУР ОРЧМООР:  Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 11-13 градус дулаан.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 8-10 градус дулаан гэж ЦУОШГ-аас мэдээллээ.

Шинэ мэдээ
Их уншсан
цааш үзэх
Уншиж байна ..