© ALDAA.MN 2011-2022
9-р сарын 29, Пүрэв
Улаанбаатар хот

Б.Мөнгөнзулд Орхон аймгийн ЗДТГ-аас нэг өрөө орон сууц бэлэглэлээ

Энэтхэг улсын Ченнай хотноо болсон дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадаас дөрөвдүгээр ширээнд түрүүлж, алтан медаль хүртсэн Б.Мөнгөнзулыг Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал аав, ээжийнх нь хамт хүлээн авч, хүндэтгэл үзүүлэн баяр хүргэжээ.

17 настай Б.Мөнхзул охин Орхон аймгийн гүнзгийрүүлсэн сургалттай 14 дүгээр сургуулийн сурагч бөгөөд зургаан хүүхэд өнөр айлын гурав дахь нь юм.



Аймгийн удирдлагууд Монгол Улсын шатрын спортын түүхэнд үлдээсэн амжилтыг нь өндрөөр үнэлж “Орлогод нийцсэн орон сууц төсөл”-ийн хүрээнд орон нутгийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй орон сууцнаас нэг өрөө байр бэлэглэхээр шийдвэрлэж, батламжийг гардуулсан байна. 



Мөн түүний амжилтыг "Моннис Моторс" компани Рено брэндийн "Sandero Stepaway" загварын шинэ суудлын автомашин, "Аэро Монголиа" компаниас олон улсын нислэгийн эрхүүдийг тус тус бэлэглэсэн юм.

Шинэ мэдээ
Их уншсан
цааш үзэх
Уншиж байна ..