© ALDAA.MN 2011-2022
8-р сарын 18, Пүрэв
Улаанбаатар хот

Даншиг наадамд улсын гарьд М.Бадарч, Ө.Бат-Орших, улсын заан Б.Батмөнх, Д.Анар тэргүүтэй 256 бөх зодоглоно

Амралтын өдрүүдэд Хүй долоон худагт “Даншиг наадам-Хүрээ цам 2022” наадам болох гэж байна. Даншиг наадамд улсын гарьд М.Бадарч, Ө.Бат-Орших, улсын заан Б.Батмөнх, Д.Анар тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөх зодоглоно.

Тус барилдаанд барилдах бөхчүүд оноолтоор барилддаг уламжлалттай байна. Даншиг наадмын түрүү бөх 10 сая, үзүүрлэсэн бөх 8 сая төгрөгийн шагнал авах бол их шөвөгт үлдсэн бөхчүүд 5 сая төгрөгийн эзэн болохыг зохион байгуулагчид мэдээлжээ.

Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан наймдугаар сарын 6-ны 12:00 цагаас Хүй долоон худгийн ногоон дэвжээнээ эхлэх юм.

Хөтөлбөр ёсоор наймдугаар сарын 6-нд 11:00-14:00 цагийн хооронд жороо морьдын уралдаан болох бол 7-нд их нас, хязаалан насны хурдан хүлгүүд тоосоо өргөж наадамчин олноо баясгана.

Эрийн гурван наадмын нэг төрөл үндэсний сурын харвааны тэмцээн явагдана.

Наймдугаар сарын 6, 7-ны өдрүүдэд "МУБИС- Хүй долоон худаг" чиглэлд гурван автобус дараах цагуудад 1,500 төгрөгөөр үйлчлэх аж.

 
 
Шинэ мэдээ
Их уншсан
цааш үзэх
Уншиж байна ..