© ALDAA.MN 2011-2022
8-р сарын 18, Пүрэв
Улаанбаатар хот

Их Британи Германд дайн зарлав

1704 оны наймдугаар сарын 4. Британичууд Гибралтарыг эзлэв

1701 онд эхэлсэн Испанийн өв залгамжлалын дайны үеэр Англи-Нидерландын хамтарсан цэрэг Иберийн хойг дахь Гибралтарын хоолойг эзэгнэх боомт хайж байв. Кадиз боомт руу довтлоод бүтэлгүйдсэн тэд 1704 оны наймдугаар сарын 1-д Гибралтар боомт руу довтолж 4-д эзлэн авчээ. Тэр цагаас хойш Гибралтар нь Их Британийн колони байсаар байна.

1914 оны наймдугаар сарын 4. Их Британи Германд дайн зарлав

Дэлхийн нэгдүгээр дайны үеэр Германы цэргүүд төвийг сахигч Бельги руу орсны дараа буюу 1914 оны наймдугаар сарын 4-д Их Британи Германд дайн зарлажээ. 1839 онд байгуулсан Лондоны гэрээний дагуу Франц, Их Британи, Прусс улсууд Бельгийн тусгаар тогтнолыг хүндэтгэх үүрэгтэй байв.

2007 оны наймдугаар сарын 4. Phoenix хөлөг дэлхийгээс хөөрөв

Ангараг гаргийг судлах зорилготой хүнгүй "Phoenix" хөлгийг 2007 оны наймдугаар сарын 4-д NASA хөөргөжээ. Хөлөг 2008 оны тавдугаар сарын 25-д улаан гаргийн гадаргад хүрсэн бөгөөд NASA-ийн Ангараг руу хөөргөсөн долоо дахь, гадаргад нь амжилттай хүрсэн зургаа дахь хөлөг болсон байна.

Шинэ мэдээ
Их уншсан
цааш үзэх
Уншиж байна ..