© ALDAA.MN 2011-2022
8-р сарын 18, Пүрэв
Улаанбаатар хот

Иргэдийн гар утас, түрийвчийг дээрэмдсэн этгээдийг илрүүлэн шалгаж байна

Цагдаагийн байгууллагад энэ оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 21:00 цаг орчимд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Гар утас түрийвчээ дээрэмдүүлсэн” гэх дуудлага, мэдээлэл бүртгэжээ.

Дуудлага, мэдээллийн дагуу тус дүүрэг дэх цагдаагийн газрын 3 дугаар хэлтсээс шалгахад 47 настай эрэгтэй “Д”-ийн гар утас, түрийвчийг 48 настай эрэгтэй “А”-нь дээрэмдэж зугтсаныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Мөн 08 дугаар сарын 02-ны өдрийн 15 цаг орчимд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Драгон авто вокзал дээр хөдөө орон нутгийн ачаа авах гэж байгаад халааснаасаа гар утсаа алдлаа” гэх дуудлага, мэдээлэл бүртгэсэн байна.

Энэ дагуу НЦУГ-ын Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс шалгахад 30 настай эрэгтэй “М”-ийн гар утсыг 27 настай эрэгтэй “Д”-нь хулгайлан авч зугтсаныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Эх сурвалж: Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төв

Шинэ мэдээ
Их уншсан
цааш үзэх
Уншиж байна ..