© ALDAA.MN 2011-2022
8-р сарын 18, Пүрэв
Улаанбаатар хот

Усанд автсан 4 гэрийг нүүлгэж, 19 хүнийг аюулгүй газарт аваачжээ

Завхан аймгийн төвөөс хойд зүгт 320 км Тэс сумын Зүр багийн 1,2,3 дугаар хэсэгт наймдугаар сарын 2-ны өдрийн 14:40-15:20 цагийн хооронд түр зуурын усархаг бороо орж үер буужээ.

Улмаар 11 гэр усанд автсан байна. Энэ талаарх дуудлагыг өчигдөр 16:03 цагт өгчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн алба хаагчид иргэн Г-ын 8х10 метрийн хэмжээтэй байшин усанд автсан байсныг 01:30 цаг ажиллан усыг соруулж, мөн 4 гэрийг нүүлгэн шилжүүлж, 19 хүн /том хүн 8, хүүхэд 11/ усанд боогдсон байсныг аюулгүй газарт гаргасан хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.

Шинэ мэдээ
Их уншсан
цааш үзэх
Уншиж байна ..