© ALDAA.MN 2011-2022
8-р сарын 18, Пүрэв
Улаанбаатар хот

Улиастайн хуучин эцсээс Гачуурт хүртэлх замыг 10 хоног хаана

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах төсөл арга хэмжээний хүрээнд 13 байршилд шинээр авто зам тавихаар төлөвлөсөн. Энэ төлөвлөгөөт ажлын нэг нь Гачууртаас Шар хадны автобусны эцсийн зогсоол хүртэлх  4.27 км засмал зам тавих ажил бөгөөд энэ оны тавдугаар сарын 10-ны өдрөөс ажил эхэлсэн юм.

Гачууртын авто замаас хойшоо 800 метр газарт газар шорооны ажил болон хашлага суурилуулах ажил гүйцэтгэж, зорчих хэсэгт асфальт бетон хучилт хийхэд бэлэн болоод буй юм. Үүнтэй холбогдуулан энэ баасан гараг буюу наймдугаар сарын 5-ны 23:00 цагаас 14-ний өдрийн 23:00 цаг хүртэл Улиастайн хуучин эцсээс Гачуурт хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлах гэж байна. Иймд иргэд, жолооч та бүхэн тэмдэг тэмдэглэгээний дагуу хөдөлгөөнд оролцохыг анхаарууллаа.

Тус замыг шинээр тавьснаар Шар хадны эцсийн буудлаас Гачуурт чиглэлд авто замын шинэ сүлжээ бий болохоос гадна Гачууртын зам, Шар хадны гудамжны авто замын хөдөлгөөний ачааллыг хуваарилж, түгжрэлийг бууруулах ач холбогдолтой юм.

Шинэ мэдээ
Их уншсан
цааш үзэх
Уншиж байна ..