© ALDAA.MN 2011-2022
8-р сарын 18, Пүрэв
Улаанбаатар хот

Д.Сумъяабазар: Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 10,500 сандлыг шинээр сольж байгаа

Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлын талаар холбогдох албаныхан мэдээлэл өглөө. Энэ жил улсын баяр наадмыг долдугаар сарын 11, 12-ны өдрүүдэд орон даяар тэмдэглэх Засгийн газрын шийдвэр гараад байгаа билээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар "Төв цэнгэлдэх хүрээлэнгийн үзэгчдийн 10,500 сандлыг шинээр сольж байна. 

2014 онд хуучин модон сандлуудыг шинэчилж хүн бүр тусдаа суух боломжтой, хуванцар түшлэгтэй сандлаар сольжээ. Тэр цагаас хойш засвар шинэчлэлтийн ажил хийгдээгүй байсан юм. Энэ жил төв цэнгэлдэх хүрээлэн болон орчны тохижилтыг бүрэн хийж байна. Тохижилтын ажил энэ 7 хоногт бүрэн дуусна" гэв.

 
 

Төв цэнгэлдэх хүрээлэн 1958 онд байгуулагдсан ба төмөр бетон болон тоосгон холимог хийцтэй бөгөөд 12,500 хүний багтаамжтай юм байна.

Баяр наадмыг зохион байгуулах бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу хангагдаж байгаа

Шадар сайдын ажлын албанаас "Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисс хуралдаж, бөх, морь, сурын харваа, шагайн харвааны салбар хороод баяр наадмыг зохион байгуулах дүрмийн төсөл болон бэлтгэл ажлын явцаа танилцууллаа.

Баяр наадмыг зохион байгуулах бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу хангагдаж байгаа.

Урлаг, соёлын арга хэмжээ зохион байгуулах салбар хороо Төрийн ёслол хүндэтгэлийн концерт болон “Улаанбаатарын үдэш” цэнгүүний бэлтгэл ажлын талаар танилцуулж, энэ жилийн наадмыг хүүхэд, залууст түүх соёлоо бүхий л чиглэлээр таниулахад анхаарч ажиллана" гэсэн мэдээллийг өглөө.

зураг
 

Энэ жилийн баяр наадмаар "Улаанбаатарын үдэш" арга хэмжээ Хүй долоо худагт болно.

Төрийн ёслол хүндэтгэлийн концерт Төв талбайд тоглогдоно. 

Наадмын нээлт, хаалтын үйл ажиллагаа Төв цэнгэлдэх хүрээлэнд болно. Наадмын хаалтыг ёслол төгөлдөр хийнэ.

Наадмын төсөв 2.3 тэрбум төгрөг.

Шинэ мэдээ
Их уншсан
цааш үзэх
Уншиж байна ..