© ALDAA.MN 2011-2022
6-р сарын 27, Даваа
Улаанбаатар хот

Науру улсад COVID-19-ийн эхний тохиолдлууд илрэв

Номхон далайн арлын Науру улсад коронавирусийн анхны тохиолдлууд илэрчээ.

 Radio New Zealand радио станцын мэдээллээр, 337 хүний шинжилгээний хариу эерэг гарсан аж. Үүнээс 13 нь л хил нэвтрэх үеэр илэрсэн тухай Науру улсын Засгийн газрын мэдээллийн удирдлагын захирал Жоанна Олсон мэдэгджээ.

Халдвар авсан хүмүүсийг хөл хорих байгууллагад хэвтүүлсэн бөгөөд бүгд эдгэрсэн байна. Дотоодын халдварын эхний гурван тохиолдол өнгөрөгч баасан гарагт илэрсэн гэнэ.

Науругийн хөл хорио байгууллагууд бүгд дүүрч, халдвар авсан хүмүүсийг гэрт нь тусгаарлах арга хэмжээ авч байна.

Гэхдээ арлын Науру улсын иргэдийн 98% нь коронавирусийн тарилга хийлгэсэн аж. Задгай талбайн худалдаачид, мухлагууд гадаа хоол хүнсээ зарсан хэвээр байна. Гэхдээ иргэдийг амны хаалт зүүж, аль болох зай барихыг төрөөс нь сануулсаар байгаа юм.

Науругаас өмнө Номхон далайн Тонга улс саяхныг хүртэл COVID-19-гүй бүсэд тооцогдож байсан. Гэвч оны эхээр хэдэн мянган тохиолдол гарч, хатуу хөл хорио тогтоосноо эцэст нь хязгаарлалтаа сулруулсан аж.

Шинэ мэдээ
Их уншсан
цааш үзэх
Уншиж байна ..