© ALDAA.MN 2011-2022
6-р сарын 27, Даваа
Улаанбаатар хот

Элсэлтийн ерөнхий шалгалт маргааш эхэлнэ

Элсэлтийн ерөнхий шалгалт зургаадугаар сарын 23-26-ны хооронд зохион байгуулагдана. ЭЕШ маргааш Улаанбаатарын цагаар 10:00 цагт Түүхийн шалгалтаар эхэлнэ. Мөн тухайн өдрийн дараагийн шалгалт нь Англи хэл байх бөгөөд улс даяар 14:00 цагт болно.

Шалгуулагч шалгалтад ирэхдээ дараах материалыг бүрдүүлж ирнэ. Үүнд:

  • Иргэний үнэмлэх болон түүнтэй дүйцэхүйц баримт бичиг
  • Бүртгэлийн хуудас / Энэ оны төгсөгч өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn цахим хуудасны шалгуулагчийн булангаас бүртгэлийн хуудсаа хэвлэн авч сурч буй сургуулийнхаа захирлаар гарын үсэг зуруулж, тамга даруулан баталгаажуулсан байх, өмнөх оны төгсөгчийн бүртгэлийн хуудас QR кодоор баталгаажсан байх тул шууд хэвлэн авна/
  • Суудлын хуваарь /та өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn цахим хуудасны шалгуулагчийн булангаар нэвтэрч хэвлэж авна/
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ

Ташрамд мэдээлэхэд шалгуулагч шалгалтад заасан баримт бичгээс өөр эд зүйл /ном, дэвтэр, бугуйн цаг, ноорог цаас, тооны машин, томьёоны хураангуй, бал, гар утас ...гэх мэт/ авч орохыг хориглоно.

Шинэ мэдээ
Их уншсан
цааш үзэх
Уншиж байна ..