© ALDAA.MN 2011-2022
6-р сарын 27, Даваа
Улаанбаатар хот

Вьетнамд хулгайн хэргээр шоронд орох монголчуудын тоо нэмэгдсээр

Вьетнам улсын шоронд  хулгайн хэргээр  ял эдэлж буй монголчууд олон байдаг аж. Тухайлбал 2019 онд Л.Оргилсүрэн, Г.Хосбаяр, Ц.Чимгээ, С.Мөнхцэцэг нарын  зургаан монгол хулгайн хэргээр тус улсын шүүхээс 15 жилийн ял сонсож, ялаа эдлэж байгаа.  

Тэгвэл саяхан Вьетнамд аялж явсан монголчууд Шведийн иргэний виза карт хулгайлаад данснаас 21000 доллар гаргаад баригдсан байна. Тэд хулгайлсан мөнгөөрөө алт мөнгөний дэлгүүрээс худалдан авалт хийсэн байжээ. Нийт 14 монгол байснаас найм нь Вьетнамдаа, зургаа нь Камбож руу  гараад тэндээ бас баригджээ. Хоан Кием дүүрэгт гарсан хулгайн хэрэгт холбогдох монголчуудыг тус дүүргийн цагдаагийн алба шалгаж байгаа аж. Энэ Монголчууд мөрдөн байцаагчдад гадаад аялагчдын эд хөрөнгийг хулгайлах зорилгоор Вьетнамд ирсэн гэж мэдэгджээ. Цагдаагийн алба цааш үргэлжлүүлэн шалгаж байгаа ба сэжигтнүүдээс  бэлнээр 20100 ам.доллар, 73 24к алт, 33 18к алт болон бусад холбогдох эд зүйлсийг хураан авсан байна. 

Вьетнамын мэдээллийн хэрэгслүүдээр монголчуудаас болгоомжил гэсэн утгатай мэдээнүүд цацагджээ.

Шинэ мэдээ
Их уншсан
цааш үзэх
Уншиж байна ..