© ALDAA.MN 2011-2022
6-р сарын 27, Даваа
Улаанбаатар хот

Н.Түвшинбаярт 16 жилийн хорих ял оноолоо

Шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргаж, олимпын аварга Н.Түвшинбаярт 16 жилийн хорих ял оноолоо. Прокуророос 19 жилийн ял төлөвлөсөн ч шүүхээс 16 жил болгон ялын хэмжээг бууруулж, нээлттэй хорих ангид эдлүүлэхээр болов.

Мөн шүүгдэгч Н.Түвшинбаяр нь талийгаачийн эмчилгээ, оршуулга, бусад зардалд 2.7 тэрбум төгрөгийг төлсөн бөгөөд бусдад төлөх төлбөргүйг шүүхийн тогтоолд дурджээ. 

Талийгаачийн эхнэр Б.Нандинцэцэгийн өмгөөлөгч Санчирболд "Шүүхийн тогтоолыг 15 хоногт багтаан гардан авсны дараа гомдол гаргах эсэхээ шийднэ" гэдгийг хэллээ.

Мөн Н.Түвшинбаярын өмгөөлөгч Л.Данзанноров ч шүүхийн тогтоолыг гардан авсны дараа давж заалдах эсэхээ шийдвэрлэхээ мэдэгдэв. 

Шинэ мэдээ
Их уншсан
цааш үзэх
Уншиж байна ..