© ALDAA.MN 2011-2022
6-р сарын 27, Даваа
Улаанбаатар хот

Төв шуудангийн уулзварын гэрэл дохионы горимд энэ сарын 25-ны өдрөөс өөрчлөлт оруулж, явган зорчигчдын хүлээлтийн хугацааг багасгана

Улаанбаатар хотын тэг цэг буюу Төв шуудангийн уулзварт энэ сарын 25-ны өдрөөс хөдөлгөөн зохицуулах гэрэл дохионы горимд өөрчлөлт оруулахаар төлөвлөж буйг Замын Хөдөлгөөний Удирдлагын Төвөөс мэдээллээ.

Уулзварт явган зорчигчдын хүлээлтийн хугацаа их байдаг тул хүлээлтийн хугацааг багасгах юм байна. Иймд Замын хөдөлгөөнд оролцогч жолооч та бүхэн Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 15.1-д заасны дагуу уулзвараар БАРУУНЗҮҮН гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа ЯВГАН ЗОРЧИГЧ, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө гэсэн дүрмийг баримталж анхаарал болгоомжтой оролцохыг зөвлөлөө
Шинэ мэдээ
Их уншсан
цааш үзэх
Уншиж байна ..