© ALDAA.MN 2011-2022
6-р сарын 27, Даваа
Улаанбаатар хот

Бусдын гэрээс ноолуур, зэс, адууны дэл, сүүл хулгайлсан 16-17 насны долоон этгээдийг илрүүлэв

 

улгайн гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг илрүүлжээ.

Тодруулбал, Баянхонгор аймаг дахь цагдаагийн газраас энэ оны дөрөвдүгээр сараас хойш тус аймгийн нутаг дэвсгэрт бусдын байр, орон сууцанд хууль бусаар нэвтэрч ноолуур, зэс, адууны дэл, сүүл хулгайлан бусдад их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй 16-17 насны долоон этгээдийг илрүүлсэн байна.

Одоогоор уг хэргийг мөрдөн шалгаж байгаа тухай Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.

Иймд иргэдийг гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээ, мэдээллийг цагдаагийн байгууллагад цаг алдалгүй мэдүүлж хамтран ажиллахыг уриалав.

Эрүүгийн хууль 17.1 дүгээр зүйлд:

1. Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг:

  • 2.1.хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч;

  • 2.2.түүх, соёл, шинжлэх ухаан, техник, технологийн хөгжилд чухал ач холбогдолтойд тооцож тусгайлан хамгаалсан эд зүйлсийг хулгайлж; 2.3.ноцтой хохирол учруулж, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж;
  • 2.4.учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3. Энэ гэмт хэргийг:

  • 3.1.байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон;
  • 3.2.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэдэг.

Мөн Зөрчлийн тухай хууль 8.6 дугаар зүйлд:

1. Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг албадан сургалтад хамруулж долоо хоногоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна хэмээн тус тус заажээ.

 

Шинэ мэдээ
Их уншсан
цааш үзэх
Уншиж байна ..