© ALDAA.MN 2011-2022
6-р сарын 27, Даваа
Улаанбаатар хот

Амралтын өдрүүдээр орон нутагт зам тээврийн ослоор таван хүний амь хохирчээ

Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст тавдугаар сарын 14, 15-ны өдрүүдэд нийт 577 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 389 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэжээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас найман хүн гэмтэж бэртсэний хоёр нь нийслэлд, зургаа орон  нутагт бүртгэгдсэн байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 5 хүний амь нас хохирсон байна.  


Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл нийслэлд явган зорчигч мөргөсөн болон хүн гэмтсэн осол тус бүр хоёр бүртгэгджээ. Орон нутагт машинтай онхолдсон болон хүн гэмтсэн осол тус бүр хоёр осол бүртгэгдсан байна. Мөн явган зорчигч мөргөсөн осол нэг бүртгэгдэж, хүний амь хохирсон байна. 

Орон нутгийн замд хоёр машин мөргөлдөж, гурван хүн гэмтэж, дөрвөн хүний амь хохирчээ. Нэг автомашин өнхөрсний улмаас нэг хзн гэмтжээ. Амралтын өдрүүдэд хүүхэд өртсөн осол гурав бүртгэгдэж, нэг хүүхэд гэмтэж, хоёр хүүхдийн амь хохирсон байна. Осолд өртсөн хүүхдүүдийн нэг явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцсон бол хоёр нь автомашинд зорчиж явжээ. 

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд 10 хүртэлх насны хүүхдийг бие даан хөдөлгөөнд оролцуулахыг хориглосон боловч эцэг, эх, асран хамгаалагчийн хариуцлагагүйгээс хүүхэд осолд өртөж, эрүүл мэнд амь насаараа хохирсоор байна.

Автомашинд хүүхэд тээвэрлэхдээ:

  • Суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана. 
  • Хүүхдийн өндөр 140 см-ээс дээш бол суудлын автомашины арын суудалд зорчигчийн хамгаалах бүс зүүлгэн тээвэрлэхээр заасан боловч тээврийн хэрэгслийн бүхээгт хүүхдийг буруу тээвэрлэснээс 1-4 хүртэлх насны 2 хүүхдийн амь хохирсон байна. 
  • Явган зорчигч нь 10 хүртэлх насны хүүхэдтэй замын хөдөлгөөнд оролцохдоо өөрөөсөө салгахгүй хөтлөх, тэврэх, үүрэх, хүүхдийн тэргэнд түрэх зэргээр аюулгүй байдлыг хангах үүрэгтэй. 
     

Иймд эцэг эхчүүд хүүхдэдээ тавих хараа хяналтыг сайжруулах 10 хүртэлх насны хүүхдийг бие даан хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг ТЦА-наас анхааруулж байна. 

Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 291 зөрчил бүртгэгдсэний нийслэлд 238, орон нутагт 53 зөрчил тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бол  тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаа анхааруулж байна.

Орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, хэт их ядарсан хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх, зам орчны байдалд хурдаа тохируулах, өөрийн болон зорчигчийн суудлын бүсийг зүүж, хүүхдийг зориулалтын суудалд суулгаж хэвшихийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Шинэ мэдээ
Их уншсан
цааш үзэх
Уншиж байна ..