© ALDAA.MN 2011-2022
5-р сарын 23, Даваа
Улаанбаатар хот

Улсын хэмжээнд өчигдөр 2,733 иргэн тоон гарын үсгийн гэрчилгээтэй болжээ

Цахим гарын үсгийн тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсний дагуу тавдугаар сарын 2-н буюу өчигдрөөс иргэдэд тоон гарын үсэг олгох нээлт болсон билээ. 

Нээлтийн энэхүү өдрийн 17:30 цагийн байдлаар улсын хэмжээнд тоон гарын үсгийн гэрчилгээ авах хүсэлт гаргасан нийт 2,733 иргэнд улсын бүртгэлийн байгууллагаас тоон гарын үсгийн гэрчилгээ олгосон байна.

Тоон гарын үсгийн хэрэглээний талаар УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан "Тоон гарын үсэг нь зөвхөн тухайн иргэнийг цахим орчинд таних бололцоогоор хангана. Улсын бүртгэлийн ерөнхий хууль дээр улсын бүртгэлийн үйлчилгээ үзүүлж буй нэгжүүд болон сонгуулийн үед хурууны хээг ашиглана гэж заасан. Бусад тохиолдолд хурууны хээг ашиглахгүй бөгөөд хурууны хээний оронд тоон гарын үсэг хэрэглэнэ" гэж байв.

Шинэ мэдээ
Их уншсан
цааш үзэх
Уншиж байна ..