© ALDAA.MN 2011-2022
5-р сарын 23, Даваа
Улаанбаатар хот

Өчигдөр зам тээврийн ослын улмаас таван хүн гэмтэж, бэртсэн байна

Замын цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст өнгөрөгч хоногт нийт 305 дуудлага, мэдээ мэдээлэл ирсэн байна. Уг мэдээллээс зам тээврийн ослын 206 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол хэргийн улмаас 5 хүн гэмтэж бэртжээ.

Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 31жолоочийг илрүүлэн саатуулсан байна.

Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 4 осол, мөргөлдөх хэлбэрээр 5 осол тус тус бүртгэгдсэн бөгөөд энэ өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 3, явган зорчигч 1 бүртгэгджээ.

Шинэ мэдээ
Их уншсан
цааш үзэх
Уншиж байна ..