© ALDAA.MN 2011-2022
5-р сарын 23, Даваа
Улаанбаатар хот

Таканохана Ояката Сүмогийн холбооны ерөнхийлөгч болохын тулд Харүмафүжиг гүтгэжээ

Харүмафүжи Д.Бямбадорж Таканоива А.Баасандоржийг толгой руу нь пивоны шилээр цохиж хүнд гэмтэл учруулсан тухай мэдээлэл өнгөрсөн долоо хоногт дэлхийн хэвлэл мэдээллийн гол шуугиан байлаа. Уг явдалд Японы болон дэлхийн томоохон хэвлэлүүд Харүмафүжи Д.Бямбадоржийг буруутгасаар өнөөдрийг хүрсэн Японы сэтгүүлчид Харүмафүжи Д.Бямбадоржийн байрлаж буй газарт хэд хоног шавж KBS-ээс эхлээд зарим хэвлэл нь монголчуудын байр суурийг сонсохоор манай оронд хүрэлцэн ирээд байгаа. Өчигдөр буюу баасан гаригаас Японд эл асуудалтай холбоотой шинэ шуугиан дэгдэж хэргийн буруутнаар Таканоива А.Баасандорж түүний дэвжээний багш Таканохана Ояката нарыг буруутгаж эхэлжээ. Үйл явдлын талаар үнэн мэдээллийг өгөхөд Харүмафүжи Д.Бямбадорж Таканоива А.Баасандорж нар тухайн газарт байсан нь үнэн бөгөөд маргалдсан нь ч үнэн юм байна. Гэхдээ пивоны шилээр толгой руу нь цохисон гэдэг ор үндэслэлгүй мэдээлэл ажээ. Ам мурийж улмаар заамдалцан нэгнээ түлхэж, нудралцсан төдий асуудлыг Таканоива А.Баасандорж түүний дэвжээний багш Таканохана Ояката ашиглан ийм хэмжээний сенсаци дэгдээсэн байна. Уг нь Харүмафүжи Д.Бямбадорж асуудал үүссэний маргааш уучлал хүсч, ойлголцохоор Таканохана Оякатагийн дэвжээнд зугтжээ. Ингэх шалтгаан бий гэнэ. Тодруулбал, Таканохана Ояката удахгүй Сүмогийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвшихээр зэхэж буй юм байна...

Үргэлжлэлийг: niislel.mn

Шинэ мэдээ
Их уншсан
цааш үзэх
Уншиж байна ..