© ALDAA.MN 2011-2022
9-р сарын 29, Пүрэв
Улаанбаатар хот

УБТЗ: Ачаа хүлээн авагч, үйлчлүүлэгч та бүхнийг гаалийн хяналтын бүсэд буусан ачаагаа яаралтай хүлээн авахыг уриалж байна

Монгол Улсын Засгийн газар, ЗТХЯ-ны зүгээс БНХАУ-ын Тяньжин боомтод бөөгнөрөөд байсан 9000 шахам ачаатай чингэлгийг богино хугацаанд Монгол Улсад татан авчрах талаар “УБТЗ” ХНН-д үүрэг чиглэл өгсний дагуу Хятадаас импортын чингэлэг татан авах ажлыг эрчимжүүлж ажилласны үр дүнд өнөөдрийн байдлаар Тяньжин дэх чингэлгийн тоо хэвийн түвшинд хүрээд байна.

Гэвч Улаанбаатар хотын гаалийн хяналтын бүсэд буусан импортын чингэлэгтэй ачаагаа ачаа хүлээн авагч нар авахгүй удаж байгаагаас терминалуудын ачааллыг ихэсгэж, төмөр замын тээврийн хэвийн үйл ажиллагаанд саад учруулж байна.

Иймд ачаа хүлээн авагч, үйлчлүүлэгч та бүхэн гаалийн хяналтын бүсэд буусан ачаагаа яаралтай хүлээн авч төмөр замын тээврийн тасралтгүй, найдвартай, хэвийн үйл ажиллагааг хангахад өөрийн тус нэмрийг оруулахыг уриалж байна.


“Улаанбаатар төмөр зам” ХНН

Шинэ мэдээ
Их уншсан
цааш үзэх
Уншиж байна ..