© ALDAA.MN 2011-2022
9-р сарын 29, Пүрэв
Улаанбаатар хот

Монгол Улсын нийт хүн амын 14.7 хувь нь архийг эрсдэлтэй түвшинд хэрэглэж байна

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний чуулган өчигдөр боллоо. Энэхүү чуулганы үеэр Монгол Улсын архины хэрэглээний өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудлууд сэдвээр Боржигоны оточ эмнэлгийн захирал, Анагаах ухааны доктор Б.Пүрэвжаргал илтгэл тавьсан юм. 

Тэрбээр "Дэлхий даяар 2.3 тэрбум хүн архи, согтууруулах ундаа хэрэглэдэг. Архины хэтийдсэн хэрэглээ нь дэлхий нийтийн тулгамдсан асуудал хэвээр байна. Тодруулбал, архины хэрэглээнээс болж жилд гурван сая хүн амиа алддаг. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-аас гаргасан мэдээллээр архи согтууруулах ундааг 237 сая эрэгтэй хүн, 46 сая эмэгтэй хүн хэтрүүлэн хэрэглэж байна" гэв. 

2019 оны байдлаар насанд хүрсэн нэг хүнд ногдох архины хэрэглээ

  • Орос 14.5 литр
  • Солонгос 10.9 литр
  • Монголд 8.5 литр
  • Хятад 7.6 литр байгаа аж.

Манай улсын хувьд 2021 оны байдлаар нийт иргэдийн 478,000 нь буу 14.7 хувь нь архийг эрсдэлтэй түвшинд хэрэглэж байна. Мөн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дунд архины хэрэглээ ижил түвшинд очсон байна гэдгийг хэлэв.

зураг
 
Шинэ мэдээ
Их уншсан
цааш үзэх
Уншиж байна ..