© ALDAA.MN 2011-2022
9-р сарын 29, Пүрэв
Улаанбаатар хот

Сайдууд давхар эсвэл дан дээлтэй байхыг Ерөнхий сайд шийднэ

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан өчигдөр болж, Засгийн газрын бүрэлдэхүүнтэй холбоотой чухал шийдвэр гаргав.

Тодруулбал Засгийн газрын бүх сайд УИХ-ын гишүүн байхыг хүлээн зөвшөөрчээ. "Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэж Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд заасан. Гэвч энэ нэмэлт Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалд харшилж байна гэж үзлээ.

Энэ шийдвэрийн нөлөөгөөр гүйцэтгэх засаглалд өөрчлөлт орж мэдэх нөхцөл бүрдэв.

Засгийн газарт УИХ-ын гишүүн бус, мэргэжлийн сайдууд олон. Тэднийг Ерөнхий сайд, эрх баригч МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өөрчлөх үү, үлдээх үү гэж иргэд асууж эхлэв. Учир нь Ерөнхий сайд УИХ-ын гишүүдээс Засгийн газартаа урьж ажиллуулах, танхимдаа халаа сэлгээ хийх хуулийн орчин бүрдчихлээ.  

ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржийг оролцуулаад Засгийн газар 18 сайдтай. Эдгээрээс УИХ-ын гишүүн бус 12 сайд байна.

Тухайлбал БОАЖ, БХБ, Батлан хамгаалах, Гадаад харилцаа, ЗТХ, Соёлын яам, УУХҮ, ХНХ, ХХААХҮ, Эрүүл мэнд, Эрчим хүчний яамыг УИХ-ын гишүүн бус, улс төрч биш хүмүүс удирдаж байна. Тэд цаашдаа сайдын албан тушаалыг үргэлжлүүлэн хаших, эсэх нь одоо гагцхүү Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс хамаарна.

Шинэ мэдээ
Их уншсан
цааш үзэх
Уншиж байна ..