© ALDAA.MN 2011-2022
9-р сарын 29, Пүрэв
Улаанбаатар хот

Цахим хөгжил, харилцаа холбооны яамныхан Илон Маскийн багийнхантай онлайнаар уулзжээ

Цахим хөгжил, харилцаа холбооны яамныхан SpaceX компанийн ерөнхийлөгч Гвинн Шотвелл болон Илон Маскийн багийнхантай өнөөдөр /2022.08.16/ онлайн уулзалт хийжээ.

Энэ талаар тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ "Бид Старлинк төслөөс гадна Илон Маскийн сэргээгдэх эрчим хүчний төсөл болох Solarcity болон Hyperloop төслүүдийг Монголд хэрэгжүүлэх боломжтой талаар ярилцлаа" гэж цахим хуудсандаа бичсэн байна.

Эргэн сануулахад, Space X, Tesla компаниудыг үүсгэн байгуулагч, дэлхийн хамгийн баян хүн Илон Маскийн мэдээллийн технологийн тэргүүлэх компани болох хиймэл дагуулаар интернетийн үйлчилгээ үзүүлэгч “Starlink” компани Монгол Улсад үйл ажиллагаа явуулахаар "Старлинк Сервисес Монголиа" нэртэй компани байгуулсан талаар GoGo.mn сайт өмнө нь мэдээлж  байсан.

Уг компани нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын сайтад "Улаанбаатар, Сүхбаатар, 6-р хороо, Метро бизнес центр, 10 давхар, 1001 тоот" хаяг дээр бүртгэлтэй байгаа бөгөөд энэ оны гуравдугаар сарын 21-д байгуулсан байна. Компанийн хувьцаа эзэмшигчээр "Starlink Holdings Netherlands B.V." байгаа бол гүйцэтгэх захирлаар нь Лорен Эшли хэмээх нэр бүртгэлтэй байдаг.

Шинэ мэдээ
Их уншсан
цааш үзэх
Уншиж байна ..